Thursday, May 8, 2014

 “ Удирдлагын бүртгэлийн үндэс” хичээлийн Бие даалт-3
Бодлого 1 “Нарлаг ” компани 2010 оны борлуулалтаа дараах байдлаар төсөвлөжээ.
Улирал                                                  Борлуулалт
                        1-р улирал                                           136,000
                        2-р улирал                                           148,000
                        3-р улирал                                           200,000
                        4-р улирал                                           180,000
Уг компанийн тухайн улиралын борлуулалтын 30% нь бэлнээр, үлдэх хэсэг нь зээлээр хийгддэг. Зээлээрх борлуулалтын 10% нь уг улиралдаа, 50% нь дараагийн улиралд, 40% нь түүний дараагийн улиралд орж ирдэг бол  борлуулалт болон мөнгөн хөрөнгийн төсөв бэлтгэ.
Бодлого2 “Мөрөн” компани гурван үйлдвэртэй бөгөөд үйлдвэр тус бүр 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн борлуулалтын талаарх дараах  мэдээлэл өгөгдөв.
            Бүтээгдэхүүний төрөл             Үнэ                   Тоо хэмжээ                  Нийт борлуулалт
            Хувцас                                     110                   1,200                            132,000
            Пиво                                        55                     8,900                            498,500
            Чихэр                                       86                     5,600                            482,600
Бүтээгдэхүүний зардалтай холбоотой мэдээлэл өгөгдөв.
                                                            Хувцас             Пиво                Чихэр
Шууд материал                                    30                     15                     20
Шууд хөдөлмөр                                   23                     6                      12
Хувьсах ҮНЗ                                        14                     8                      17
Тогтмол ҮНЗ                                        12                     4                      10
Борлуулалт хувьсах зардал                10                     4                      15
Борлуулалт тогтмол зардал                6                      3                      13
Үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашигладаг бөгөөд менежер үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн нэгийг хаах уу, хаахгүй юу?
Бодлого 3 “Наран” компани ердийн хүчин чадлаар ажиллахад 8,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглавал 10,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн явцад 1,000 нэгж бүтээгдэхүүнийг 150₮-р худалдан авах нэмэлт захиалга ирсэн. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэгжийн хувьсах зардал нь 100₮ ба нэгжийн борлуулах үнэ 200₮ , нийт тогтмол зардал нь 500,000
Хийх зүй:
·         Энэ саналыг хүлээн авах уу? Авахгүй юу?
·         Ашиг хэд вэ?
Бодлого 4 “Бугат ” компани жижиглэнгийн худалдааны бизнес эрхлэдэг. Тус компаний бэлтгэсэн борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээний төсөв дараах байдалтай байв.
Борлуулахаар төсөвлөсөн барааны тоо
1-р улирал       12,000
2-р улирал       14,000
3-р улирал       11,000
4-р улирал       10,000
“Бугат ” компани нэгж барааг борлуулахад 27,50 төгрөгийн борлуулалтын хувьсах зардал гаргадаг. Борлуулалт, удирдлагын тогтмол зардалд улирал тутам төлдөг 120,000төгрөгийн сурталчилгааны зардал, улирал тутам олгодог 400,000 төгрөгийн удирдлагын цалин багтдаг. Улирал бүрд 200,000 төгрөгийн элэгдэл байгуулдаг ба үүний 80%-ийг удирдлага, борлуулалтад хуваарилдаг. Мөн 2 ба 4-р улирал бүрд 60,000 төгрөгийг даатгалд, 3-р улиралд 80,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт тус тус төлнө.
Хийх зүйл:
·         4-р улирлын үйл ажиллагааны зардлын төсөвт тусгагдсан борлуулалтын хувьсах зардал
·         3-р улиралын төсөвлөсөн үйл ажиллагааны нийт зардал
·         2-р улиралын үйл ажиллагааны төсөвт тусгагдсан ерөнхий удирдлагын цалингийн зардал
·         1-р улиралд төсөвлөгдсөн даатгалын зардал
·         2015 оны үйл ажиллагааны төсөвт тусгагдсан сурталчилгааны зардлын дүн
·         2015 оны үйл ажиллагааны төсөвлөсөн нийт зардал
Бодлого 5“Дархан ” компани бүх борлуулалтаа зээлээр хийдэг бөгөөд 1,2,3-р сарын хүлээгдэж буй борлуулалтаа харгалзан 300,000₮, 420,000₮, 500,000₮ -өөр төсөвлөсөн. Борлуулалтаас үүссэн авлагыг 3 сар дамжуулан цуглуулдаг. 60% нь борлуулалт хийсэн   сард, 20% нь түүний дараагийн сард , 15% нь борлуулалт хийгдсэнээс хойших 2 дахь  сард төлөгдөж, үлдэх 5% нь найдваргүй болдог.
Хийх зүйл:
·         Авлагын төсөв бэлтгэ
·         Авлагын 2-р сарын эцсийн үлдэгдлийг хэдээр төсөвлөх вэ?

Бодлого6 “Буян” компаний үйлдвэр нь 5000 ш бүтээгдэхүүн үйлдвэрлэх практик хүчин чадалтай. Хүчин чадлаа бүрэн ашиглавал 7000ш бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 5000 нэгжээр зохиосон болно. Нэгжийн хувьсах зардал 250¥, тогтмол зардал  500.0¥, нэгж бүтээгдэхүүн борлуулах үнэ нь 500 төгрөг болно. Төлөвлөгөө биелсэн нөхцөлд нэг хэрэглэгч нь 1000 нэгжийг 300 төгрөгөөр худалдан авах санал ирсэн.

Хийх зүйл: Уг саналыг хүлээн авах эсэх талаар удирдлагад зөвлөгөө өгнө үү?
Бодлого7 Спирт үйлдвэрлэдэг *Х* компани нь 2004 онд 30.0 литр спирт үйлдвэрлэсэн. Энэ нь 88 %-ийн хатуулагтай. 1 литрийг нь 7500 төгрөгөөр борлуулна. Дахин боловсруулбал 96%-ийн хатуулагтай болно.70% нь 96%-ийн хатуулагтай, 25% нь 88%-ийн хатуулагтай, 5% нь ус болно. Дахин боловсруулах өртөг нь  300 төгрөг, борлуулах үнэ нь 8000 төгрөг. Дахин боловсруулах эсэх талаар удирдлагад зөвлөгөө өгнө үү?

Бодлого8 Сэлэнгэ зоогийн газар хэрчсэн гурил өөртөө үйлдвэрлэх үү эсвэл бөөнөөр нь худалдан авах уу  гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Жилийн хэрэгцээ 36500ш бүтээгдэхүүн байна.

Гаднаас худалдан авах нэгжийн үнэ нь 175¥ байна.
Харин өөртөө үйлдвэрлэх нөхцөлд дараах зардлууд гарна гэж тооцоолжээ.
Шууд материалын зардал                                            85¥
Шууд хөдөлмөрийн зардал                                         25¥
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал                   20¥
Өөртөө үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж                  547,500¥
Хийх зүйл: Сэлэнгэ зоогийн газрын менежерт та ямар зөвлөгөө өгөх вэ?

Бодлого9 Акомпани Тгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг ба 2007 оны борлуулалтын төсөв дараах байдалтай байна гэж төсөвлөсөн.

            1-р улирал                   5500ш
            2-р улирал                   5200ш
            3-р улирал                   6500ш
            4-р улирал                   5900ш
Нэгжийн борлуулах үнэ нь 950¥. *А* компани борлуулалтаа хангах үүднээс улирал бүрийн эцэст тухайн улиралын хүлээгдэж буй борлуулалтын 5%-тай тэнцэх хэмжээний нөөцтэй байна гэж тооцоолсон. Бүтээгдэхүүний эхний үлдэгдэл 250ш байсан.
Хийхзүйл:  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэ

Бодлого 10 Акомпани нэгжийн 250¥-ийн үнэтэй Хэрчсэн гурил үйлдвэрлэн борлуулдаг. 1ш хэрчсэн гуриланд 250гр гурил зарцуулдаг ба 1кг гурилын үнэ 500¥. 2007 оны хүлээгдэж буй үйлдвэрлэлийн хэмжээ дараах байдалтай байна.

            1-р сар 3500ш   7-р сар 4000ш
            2-р сар 3600ш   8-р сар 3750ш
            3-р сар 3650ш   9-р сар 3800ш
            4-р сар 3550ш   10-р сар           3950ш
            5-р сар 3850ш   11-р сар           4050ш
            6-р сар 3900ш   12-р сар           4100ш
Үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахын тулд дараагийн татан авалт хүртэл үлдэгдэлтэй байх шаардлагатай бөгөөд сар бүрийн эцэст тухайн сарын үйлдвэрлэлийн хэрэгцээний 10%-тай тэнцэх материал авч үлддэг. ТЭМ-ийн эхний үлдэгдэл 300ш байсан.
Хийхзүйл:
  1. Шууд материалын зардлын төсөв бэлтгэ.
  2. ТЭМ-ын худалдан авалтын төсөв бэлтгэ.

 

 

Бодлого 11 Акомпани Бгэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг ба 2007 оны төсөв дараах байдалтай байна гэж төсөвлөсөн.

                                    Хүлээгдэж буй Борлуулалтын орлого үйлдвэрлэлийн хэмжээ
            1-р улирал                   12500000¥                    10000ш
            2-р улирал                   14000000¥                    13000ш
            3-р улирал                   16750000¥                    10500ш
            4-р улирал                   13450000¥                    11500ш
·   1ш бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1.5ш ТЭМ зарцуулдаг бөгөөд 1ш ТЭМ-ын үнэ 300¥.
·   1ш бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 0.5 цаг зарцуулдаг бөгөөд 1 цагийн хөлс 450¥.
·   Борлуулалтын 70% нь тухайн улиралдаа, 30% нь дараагийн улиралд цуглуулагдана гэж тооцоолсон.
·   Худалдан авсан ТЭМ-ын үнийн 80%-ийг тухайн улиралд, 20%-ийг дараагийн улиралд төлнө.
·   Хөдөлмөрийн зардлыг тухайн улиралд олгоно.
·   1-р улиралд  20000000¥-өөр тоног төхөөрөмж, 4-р улиралд 2500000¥-өөр патент худалдан авсан.
·   Зарим дансны эхний үлдэгдэл дараах байдалтай байсан. Мөнгөн хөрөнгө-13500000¥,  Авлага-3750000¥, Өглөг-2500000¥
·   Мөнгөн хөрөнгийн нөөц дутагдвал банкнаас зээл авах бөгөөд зээлийг дутагдалтай улирлын эхэнд авна, харин улирал бүрийн эцэст төлнө. Зээлийн хүүжилийн 12%.
·   Мөнгөн хөрөнгийн байвал зохих үлдэгдэл улирал бүрийн эцэст 1500000¥ байна.
Хийх зүйл:

  1. Мөнгөн хөрөнгийн төсвийг бэлтгэ.