Sunday, April 27, 2014

“УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЭЛИЙН БИЕ ДААЛТ №2
Бодлого-1: “Д” компани ажлын захиалгын аргаар өртгөө тооцдог. 12-р сард 1000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх захиалга авсан. Нэгж захиалга гүйцэтгэхэд шууд материал 120 төгрөг, шууд хөдөлмөр 115 төгрөг зарцуулагдсан. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал нь шууд хөдөлмөрийн зардлын 80%-иар тооцоологддог бөгөөд үүнд гологдол ажлыг засварлахтай холбогдон гарсан зардал болох 5 төгрөг багтсан. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 5% нь гологдол болсон бөгөөд тэдгээрийг засварлахад нийтдээ 2,500.00 төгрөгийн материалын, 1,850.00 төгрөгийн хөдөлмөрийн зардал гарсан.
Хийх зүйл:
a.     Гологдлын өртгийг ажлын өртөгт оруулж тооцдог бол бэлэн бүтээгдэхүүнийг орлогод авах өртгийг тооц
b.    Гологдол ажлыг урьдчилан тооцоолоогүй байдлаар үүссэн гэж үзээд дахин засварлалтын өртгийг бүртгэх бичилтийг бэлтгэ
Бодлого-2: 11-р сарын эцсээр 8,500.00 төгрөгийн өртөгтэй 205-р ажил дуусаагүй байсан. 8-р сард уг ажилд 12,500.00 төгрөгийн шууд материал, 5,400.00 төгрөгийн шууд бус материалыг зарцуулсан ба ажилласан цаг 200 шууд хөдөлмөр цаг, тогтмол ҮНЗ шууд хөдөлмөрийн нэг цагт 45 төгрөг, хувьсах ҮНЗ шууд хөдөлмөрийн нэг цагт 30 төгрөг, шууд хөдөлмөрийн зардал нэг цэгт 90 төгрөг байсан. Ажилд зарцуулагдсан шууд бус хөдөлмөр 8,000.00 төгрөг, ҮНЗ-ын хяналт дансанд 2,500.00 төгрөгийн элэгдэл, 3,200.00 төгрөгийн даатгал, 9,500.00 төгрөгийн ашиглалтын зардал хуримтлагдсан. Компани захиалгын аргаар өртгөө тооцдог.
Хийх зүйл: 205-р ажлын нийт өртгийг тооц.
Бодлого-3: “Х” компани захиалгаар ширээ үйлдвэрлэдэг бөгөөд 01-р сарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл:
Хангамжийн материал \01.01\               666,000.00
ТЭМ \01.01\                                                      2,345,000.00
Дуусаагүй үйлдвэрлэл \01.01\              2,662,960.95
Ажлын №
Шууд материал
Шууд хөдөлмөр
Тооцсон ҮНЗ
Цаг
Зардал
107
670,000.00
45
36,000.00
34,200.00
108
780,000.00
62
50,964.00
48,415.80
110
890,000.00
78
78,657.00
74,724.15
Компани үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг шууд хөдөлмөрийн зардалд үндэслэн тооцдог.
Тайлант хугацаанд дараах ажил гүйлгээ гарсан:
  1. Худалдаж авсан ТЭМ 9,650,000.00
  2. 112, 113-р ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 113-р ажлын захиалагч нь 40%-ийн төлбөр болох 323,112.00 төгрөгийг урьдчилж төлсөн.
  3. Зарцуулсан шууд материал болон шууд хөдөлмөр:
Ажил №
Шууд материал
Шууд хөдөлмөр
Шаардах хуудас №
Зардал
Цаг
Зардал
107
-
-
12
9,600.00
108
91
48,900.00
27
22,194.00
110
-
-
55
55,110.00
112
92
775,000.00
66
79,200.00
113
93
445,000.00
78
117,000.00
  1. Тухайн сард зарцуулсан шууд бус хөдөлмөр 105,500.00 төгрөг ба шууд хөдөлмөр, шууд бус хөдөлмөрийн дүнгээс байгууллагын төлөх НДШ 11%
  2. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл 24,000.00 төгрөг
  3. Ажил 112-ын шууд материалаас 70,000.00 төгрөгийн материалыг агуулахад буцаасан.
  4. Зарцуулсан хангамжийн материал 33,000.00 төгрөг
  5. Барилгын элэгдэл 150,000.00 төгрөг бөгөөд үүний 40% нь үйлдвэрлэлд хамаарна.
  6. Үйлдвэрлэлтэй холбогдох хэрэглээний зардалд 105,000.00 төгрөгийн нэхэмжлэл хүлээн авсан.
  7. ҮНЗ-ыг холбогдох суурь үзүүлэлтийг ашиглан ажил бүрээр тооцсон.
  8. Тухайн сард 107, 108, 113 дугаар ажлуудыг дуусгаж захиалагчдад хүлээлгэн өгсөн бөгөөд өртгөөс нь 20%-ийн нэмэгдэлтэй үнээр нэхэмжилсэн.
  9. ҮНЗ-ын хяналт дансны үлдэгдлийг борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд хаасан.
Хийх зүйл:
  1. Тайлант хугацаанд зарцуулсан шууд материалын зардал
  2. Тайлант хугацааны борлуулалтын орлого
  3. Илүү ба дутуу тооцсон ҮНЗ
  4. Ажил 113 – ын нийт ашгийг тооц
  5. Бараа материалын үлдэгдлийг тодорхойл.

Бодлого-4: “Г” компани захиалгаар өртгөө хуримтлуулан бүртгэдэг. 04.05-аас эхлэн 100-р ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тус ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон зардлын талаар дараах мэдээлэл өгөгдөв. Захиалагч нь “Ө” компани, захиалгын хэмжээ 1000 нэгж, нэгжийн борлуулалтын үнэ 990.75 төгрөг.
Шаардах хуудас
Дүн
Сар өдөр
Шууд хөдөлмөр цаг
Нэг цагийн хөлс
Сар өдөр
Дугаар
04.05
81
150,000.00
04.07
12
2,000.00
04.10
85
184,000.00
04.10
10
2,250.00
04.15
87
137,000.00
04.15
14
2,500.00
ҮНЗ-ын нормыг шууд хөдөлмөрийн цагт үндэслэн тооцдог бөгөөд нэг цагт 3,000.00 төгрөг. Ажлыг 04.15-д дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн.
Хийх зүйл:
  1. 100-р захиалгат ажлын нэгжийн өртгийг тооц
  2. 100-р захиалгын хувьд нийт ашгийн хэмжээг ол
  3. Өртөгт нэмэх ашгийн түвшинг тооц
Бодлого-5: “Б” компанийн үйлдвэрлэлийн процесст 9-р сарын эхэнд 400 ба 401-р захиалгууд байсан. 9-р сард 402, 403-р захиалгуудыг гүйцэтгэж эхэлсэн. Үйлдвэрлэлд байсан болон тайлант сард гарсан зардлуудын талаар дараах мэдээлэл өгөгджээ.
Үзүүлэлтүүд
Зах 400
Зах 401
Зах 402
Зах 403
ДҮС1:




        Шууд материал
554,000.00
332,000.00


        Шууд хөдөлмөр
548,000.00
240,000.00


9-р сард гарсан зардал:




        Шууд материал
148,000.00
163,000.00
545,000.00
444,000.00
        Шууд хөдөлмөр
255,000.00
180,000.00
652,000.00
350,000.00
Тооцоолсон ҮНЗ-ыг шууд хөдөлмөрийн зардлын 80%-иар тооцдог. 9-р сард захиалгат ажил 400 ба 401-г бэлэн болгож, 400-р ажлыг захиалагчид хүлээлгэн өгснөөр 2,500,000.00 төгрөгийг хүлээн авсан. Захиалгат ажил 400-ээр 500 нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж бэлэн болгосон.
Хийх зүйл:
  1. 400-р захиалгат ажлын нэгжийн өртгийг тооц
  2. 400-р захиалгын хувьд нийт ашгийн хэмжээг ол
  3. ДҮС2-ийн өртөг хэд вэ?
Бодлого-6: “Ц” компанийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллээс:
  1. Тайлант хугацааны хувиргалтын зардал                                   10,000,000.00
  2. Үндсэн зардал                                                                         5,400,000.00
  3. Борлуулалт \НӨАТ-тай\                                                           7,472,520.00
  4. Борлуулбал зохих бүтээгдэхүүний өртөг                                7,100,000.00
  5. ТЭМС1                                                                                     200,000.00
  6. Худалдаж авсан ТЭМ \нэхэмжилсэн үнэ НӨАТ-тай\                 1,375,000.00
  7. Өртөгт нэмэх ашгийн хувь                                                       11%
  8. ББС2-д эхний үлдэгдлээс 9.8 дахин их бүтээгдэхүүн байсан.
  9. ДҮС1-д эцсийн үлдэгдлээс 20%-иар бага зүйл байсан.
  10. ТЭМС2-д эхний үлдэгдлээс 4 дахин бага материал үлдсэн.
Хийх зүйл:
  1. Бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдлийг тооц
  2. ДҮ-ийн эцсийн үлдэгдлийг тооц
  3. Бараа материалын эцсийн үлдэгдлийг тооц
Бодлого-7: “С” компанийн 3-р цехэд үйлдвэрлэлийн процесс 80% дуусвар болох үеэр материал зарцуулдаг. Тайлант сард өмнөх цехээс 60000 нэгж бүтээгдэхүүн хүлээн авсан ба 45000 нэгжийг бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн. Сарын эцсээр үйлдвэрлэлд байгаа бүтээгдэхүүн 10000 нэгж \хувиргалтын зардал 60% зарцуулагдсан\, хэвийн хорогдол 3000 нэгж, хэвийн бус хорогдол 2000 нэгж. Хорогдлыг үйлдвэрлэлийн процессийн явцад буюу үйлдвэрлэлийн процесс 60% иж бүрдэл болох үеэр илрүүлсэн.
Хийх зүйл: Хувиргалтын зардал болон материалын зардлаар эквивалент бүтээгдэхүүнийг дараах нөхцөлүүдэд тооц.
Ø  Хорогдлыг үйлдвэрлэлийн процессийн явцад буюу үйлдвэрлэлийн процесс 60% иж бүрдэл болох үеэр илрүүлсэн
Ø  Хорогдлыг бүтээгдэхүүнийг агуулахад шилжүүлэх үед илрүүлсэн

Бодлого-8: “Л” компанийн үйлдвэрлэлийн 2-р цехийн 7-р сарын өртгийн бүртгэлтэй холбогдох мэдээлэл:
  • ДҮ \07.01\  5000 нэгж \Материал 100%, Хувиргалтын зардал 50% зарцуулагдсан\
  • Үйлдвэрлэж эхэлсэн 40000 нэгж
  • Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 35000 нэгж
  • ДҮ \07.30\ 8500 нэгж \Материал 100%, Хувиргалтын зардал 80% зарцуулагдсан\
  • Хэвийн хорогдол – Нийт үйлдвэрлэлийн 2% \Материал 100%, Хувиргалтын зардал 60% зарцуулагдсан\
Хийх зүйл: Хувиргалтын зардлаар эквивалент бүтээгдэхүүнийг тооц.
  1. Дундаж өртгийн арга
  2. ЭОЭҮ арга
Бодлого-9: “Х” компани нь үйлдвэрлэлийн процессын эхэнд бүх материалыг зарцуулдаг. Тайлант сарын үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл.
  • ДҮС1 \Хув.зардал 70%\            3000 нэгж
  • Үйлдвэрлэж эхэлсэн                12000 нэгж
  • Дуусгавар болгосон                11000 нэгж
  • ДҮС2 \Хув.зардал 40%\            4000 нэгж
  • Үйлдвэрлэлийн өртөгтэй холбогдох мэдээлэл:
ДҮС1:
            Материал         43500 төг
            Хувиргалтын зардал    38200 төг
Тайлант хугацааны үйлдвэрлэл:
            Материал         164000 төг
            Хувиргалтын зардал    128400 төг
Хийх зүйл: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэж холбогдох дансны харилцааг хий.
  1. Дундаж өртгийн арга
  2. ЭОЭҮ арга

Бодлого-10: “Л” компаний үйлдвэрлэлийн хоёр цехтэй бөгөөд 1-р цехийн 7-р сарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дараах байдлаар өгөгджээ.
  • Үйлдвэрлэж эхэлсэн 30000 нэгж
  • ДҮС2 \хувиргалтын зардал 75%\          4000 нэгж
  • Цехэд нэмэгдсэн өртөг:
Материал                     9,600,000 төг
Хөдөлмөр                    7,685,000 төг
ҮНЗ                              7,250,000 төг
Үйлдвэрлэлийн процессын эхэнд 5000 нэгж материалыг нэмж оруулсан бөгөөд бүтээгдэхүүний тоо хэмжээ өөрчлөгдөөгүй.
Хийх зүйл: 1-р цехийн 7-р сарын үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэж холбогдох журналын бичилтийг хий.
Бодлого-11: “А” компанийн 2-р сарын үйлдвэрлэлийн мэдээлэл:
  • ДҮС1 \хувиргалтын зардал 75%\          800 нэгж
  • Өмнөх цехээс шилжиж ирсэн               1200 нэгж
  • Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн       1700 нэгж
  • ДҮС2 \хувиргалтын зардал 90%\          200 нэгж
Материалыг үйлдвэрлэлийн процесс 95% дээр тавьж олгодог. Шалгалтыг 80% дээр хийж гарцын 5%-ийг хэвийнд тооцдог.
                                                                        ДҮС1-ийн өртөг            ТХНӨ
Өмнөх цехийн өртөг                             91500 төгрөг                100350 төгрөг
Материалын зардал                             -                                   74800 төгрөг
Хувиргалтын зардал                            54060 төгрөг                49096 төгрөг
Хийх зүйл: Өртгийн тайлан бэлтгэж холбогдох журналын бичилтийг хий.
  1. Дундаж өртгийн арга
  2. ЭОЭҮ арга
Бодлого-12: “Б” компанийн 1-р цех нь материалаа үйлдвэрлэлийн эхэнд тавьж олгодог. Тайлант хугацаанд 65000 нэгжийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дараагийн цехэд 40000 нэгж бүтээгдэхүүн шилжүүлсэн. ДҮС2-д Хөдөлмөр 80%, ҮНЗ 60% дуусгавар болсон.
Тайлант хугацаанд уг цехэд дараах зардлууд гарсан. Үүнд:
            Материал                     3,900,000.00
            Хөдөлмөр                    2,800,000.00
            ҮНЗ                              1,560,000.00
Хийх зүйл: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэж холбогдох дансны харилцааг хий.
Бодлого-13: “Бүрд” компаний төсөвлөсөн орлогын тайлан дараах байдалтай өгөгдөв.
                                                                        Нийт                             Нэгжээр
            Боруулалт                                           380,000.00                    38
            Хасах: Хувьсах зардал                                    228,000.00                    23
            Ахиуц орлого                                       152,000.00                    15
            Хасах: Тогтмол зардал                                    121,600.00
            Цэвэр орлого                                      30,400.00
Хийх зүйл:
  1. Хугарлын цэгийн борлуулалтыг нэгжээр тооц
  2. Хэрвээ 57000 төгрөгийн ашиг ольё гэвэл хэдэн ширхэг бүтээгдэхүүн борлуулах шаардлагатай вэ?
  3. Ахиуц орлогын харьцааг тодорхойлж, 47500 төгрөгийн ашиг олох зорилготой бол хичнээн төгрөгийн борлуулалт хийх шаардлагатай болохыг ол.
  4. Төсөвлөсөн борлуулалтын түвшинд хамгаалалтын орлогыг тооц
  5. Хэрвээ борлуулалтын орлого 30 хувиар өсвөл цэвэр орлого хэдэн хувиар өсөх вэ?

Бодлого-14: Дараах орхигдсон дүнг нөхөж ол. Тохиолдол бүр хоорондоо хамааралгүй.
Үзүүлэлт
А
Б
В
Г
Борлуулалт
9500
?
?
17100
Хувьсах зардал
7600
22230
18525
?
Ахиуц орлого
1900
7410
?
?
Тогтмол зардал
?
7600
?
1425
Цэвэр орлого
950
?
760
5415
Борлуулсан тоо хэмжээ
?
2470
238

Үнэ
10
?
247

Нэгжийн хувьсах зардал
?
17
?

Нэгжийн ахиуц орлого
?
6
?

Ахиуц орлогын харьцаа
?
?
40%

Хугарлын цэг дэх тоо хэмжээ
?
?
?


Бодлого-15: “Тулга” компани А ба Б гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг. Тогтмол зардал нь нийтдээ 2,774,000.00 төгрөг, А бүтээгдэхүүн нь 228 төгрөгийн үнэтэй, 114 төгрөгийн хувьсах зардалтай бол Б бүтээгдэхүүн нь 152 төгрөгийн үнэтэй, 95 төгрөгийн хувьсах зардалтай.
Хийх зүйл:
  1. А ба Б бүтээгдэхүүний нэгжийн ахиуц орлого ба ахиуц орлогын харьцааг тодорхойл
  2. Хэрвээ А бүтээгдэхүүнээс 38000 ширхэг, Б бүтээгдэхүүнээс 76000 ширхэгийг борлуулж байх үед цэвэр орлого нь хэд байх вэ?
  3. Хугарлын цэгтээ хүрэхийн тулд хичнээн ширхэг бүтээгдэхүүн борлуулах шаардлагатай вэ?
  4. Уг компани үйлдвэрлэлээ шинээр зохион байгуулж зөвхөн Б бүтээгдэхүүнийг борлуулна гэж үзжээ. Хэрвээ энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлбэл тогтмол зардал нь 665000 төгрөгөөр буурах бөгөөд 133000 нэгж Б бүтээгдэхүүн борлуулж чадна. Энэ шийдвэрийг биелүүлэх үү? Аль хэр ашигтай вэ?