БИЕ ДААЛТ-4
Бие даалтыг 2015.05.20-ны өдрийн 12 цагт хүлээн авна.
Бодлого-1: “Од” компани
нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Тус компани жилд 21000 нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нэгж бүтээгдэхүүний борлуулах үнэ 8,000.00 төгрөг.
Холбогдох зардал нь дараах байдалтай байдаг.
№
|
Зардлын төрөл
|
Нэгжийн хувьсах зардал
|
Нийт тогтмол зардал
|
1
|
Шууд материал
|
2,000.00 төг
|
|
2
|
Шууд хөдөлмөр
|
2,600.00 төг
|
|
3
|
Үйлдвэрлэлийн нэмэгдэл
зардал
|
800.00 төг
|
20,000,000.00
|
4
|
Борлуулалтын зардал
|
400.00 төг
|
8,000,000.00
|
5
|
Удирдлагын зардал
|
|
16,000,000.00
|
Хийх зүйл:
1. Хугарлын цэгийн тоо
хэмжээ, борлуулалтын орлого
2. 8,000,000.00 төгрөгийн
ашиг олохын тулд борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын орлого
Бодлого-2: “Б” компани нь сард 30%-ийн хамгаалалтын хязгаарын харьцаатай,
82%-ийн ахиуц ашгийн харьцаатай, 850,000.00 төгрөгийн тогтмол зардалтай байсан.
Хийх зүйл:
1. Хугарлын цэгийн
борлуулалтын хэмжээ
2. Ашгийн хэмжээ
3. Ахиуц ашгийн хэмжээг тус
тус тооцоол.
Бодлого-3: “Д” компаний 100,000.00 нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэж
борлуулахтай холбогдож дараах зардлууд гардаг.
Шууд материал 1,200,000.00
төг
Шууд хөдөлмөр 800,000.00
төг
Хувьсах ҮНЗ 400,000.00
төг
Тогтмол ҮНЗ 600,000.00
төг
Борлуулалт, удирдлагын
хувьсах зардал 200,000.00 төг
Борлуулалт, удирдлагын
тогтмол зардал 300,000.00
төг
Хийх зүйл:
1. Нэгжийн худалдах үнэ 770
төг гэж үзээд хугарлын цэгийн тоо хэмжээг тодорхойл
2. Нэгжийн худалдах үнэ 800
төг гэж үзээд хугарлын цэгийн тоо хэмжээг тодорхойл
3. Нэгжийн худалдах үнэ 800
төг гэж үзээд 300,000.00 төгрөгийн ашиг олох үеийн тоо хэмжээг тодорхойл
4. Борлуулалтын хэмжээ
120,000.00 нэгж байхад 300,000.00 төгрөгийн ашиг олохын тулд нэгжийг нь хэдэн
төгрөгөөр худалдах вэ?
Бодлого-4:
“А” компани сард 70000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах хүчин
чадалтай. 50000 нэгж бүтээгдэхүүн
үйлдвэрлэж борлуулахад дараах зардлууд гардаг.
Шууд материал 200,000.00
төг
Шууд хөдөлмөр 350,000.00
төг
Хувьсах ҮНЗ 150,000.00
төг
Тогтмол ҮНЗ 240,000.00
төг
Борлуулалт, удирдлагын хувьсах зардал 100,000.00 төг
Борлуулалт, удирдлагын тогтмол зардал 130,000.00 төг
Нэгж
бүтээгдэхүүнийг борлуулдаг үнэ 150 төгрөг. Нэгэн захиалагч 10000 нэгж
бүтээгдэхүүнийг нэгжийг нь 100 төгрөгөөр худалдаж авах нэмэлт санал гаргасан.
Энэ захиалгын хүрээнд 25,000.00 төгрөгийн борлуулалт, удирдлагын зардал нэмж
гарна.
Хийх зүйл:
1.
“А” компани энэ нэмэлт саналыг хүлээж авах эсэхийг
шийдвэрлэ
2.
Хэрвээ үйлдвэрлэлийн хүчин чадал нь 55000 нэгж гаргахаар
байвал нэмэлт саналыг хүлээж авах эсэхийг шийдвэрлэ.
Бодлого-5:
“Ө” компани А бүтээгдэхүүнийг 1 ширхэгийг нь 250 төгрөгийн хувьсах зардалтайгаар
үйлдвэрлэж 300 төгрөгөөр борлуулдаг. Хэрэв нэмэлт боловсруулалт хийвэл Б
бүтээгдэхүүн болдог. Б бүтээгдэхүүнийг нэгжийг нь 500 төгрөгөөр борлуулдаг.
Нэмэлт боловсруулалт хийхэд хөдөлмөр болон хувьсах ҮНЗ нь 150 төгрөг болно.
Хийх
зүйл: Нэмэлт боловсруулалт хийх эсэхийг тодорхойл.
Бодлого-6:
Компани А, Б, В гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулдаг.
2014 оны 1,2 - р улирлын төсөв бэлтгэх мэдээллийг олж авсан.
№
|
Бүтээгдэхүүний төрөл
|
Тоо хэмжээ
|
Нэгжийн борлуулах үнэ
|
|
1-р улирал
|
2-р улирал
|
|||
1
|
А
|
8500
|
9000
|
1,200 төг
|
2
|
Б
|
9000
|
10000
|
2,500 төг
|
3
|
В
|
7800
|
8000
|
2,000 төг
|
А, Б, В
бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд Г, Д, Е гэсэн материалууд ашиглагддаг.
Бүтээгдэхүүн болон материалуудын байвал зохих үлдэгдлийг дараах байдлаар
тодорхойлсон.
№
|
Нэр төрөл
|
Байвал зохих тоо
хэмжээ
|
||
1-р улирлын эхэнд
|
1-р улирлын эцэст
|
2-р улирлын эцэст
|
||
1
|
Бүтээгдэхүүн А
|
500
|
350
|
600
|
2
|
Бүтээгдэхүүн Б
|
400
|
300
|
550
|
3
|
Бүтээгдэхүүн В
|
300
|
280
|
450
|
4
|
Материал Г
|
1000
|
900
|
1100
|
5
|
Материал Д
|
800
|
1000
|
700
|
6
|
Материал Е
|
900
|
600
|
800
|
Нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах материалын норм:
№
|
Бүтээгдэхүүн
|
Г материал
|
Д материал
|
Е материал
|
1
|
А
|
5
|
3
|
2
|
2
|
Б
|
4
|
4
|
4
|
3
|
В
|
2
|
6
|
5
|
Материалуудын
төсөвлөгдсөн нэгжийн өртөг дараах байдалтай байв. Г материал 50 төг, Д материал
200 төг, Е материал 150 төг.
Хийх
зүйл:
- Борлуулалтын төсөв
- Үйлдвэрлэлийн төсөв
- Материал худалдан авалтын төсөв
Бодлого-7: “А” компанийн төсөв бэлтгэхтэй холбоотой
дараах мэдээлэл өгөгдөв.
Үзүүлэлт
|
1-р сар
|
2-р сар
|
3-р сар
|
Хүлээгдэж буй
борлуулалт
|
25000 ш
|
34000 ш
|
42000 ш
|
Нэгжийн борлуулалтын
үнэ
|
10,000.00
|
12,000.00
|
15,000.00
|
БМ-ын эхний үлдэгдэл
|
1800 ш
|
|
|
БМ-ыг худалдаж авах
нэгжийн үнэ
|
6,000.00
|
6,200.00
|
6,500.00
|
Авлага дансны эхний
үлдэгдэл
|
1,400,000.00
|
|
|
Өглөг дансны эхний
үлдэгдэл
|
800,000.00
|
|
|
Борлуулалтын 60%-ийг тухайн сард, 20%-ийг
дараагийн сард, 16% нь түүний дараа сард, үлдсэн 4% нь найдваргүй болно гэж
тооцдог. БМ-ийг худалдаж авахдаа төлбөрийн 50%-ийг тухайн сард 30%-ийг
дараагийн сард, 20%-ийг түүний дараагийн сард төлдөг. Хүлээгдэж буй борлуулалтын 8% нь БМ-ийн эцсийн үлдэгдэл болно.
Хийх
зүйл:
Ø
Борлуулалтын төсөв
Ø Авлага цуглуулалтын
төсөв
Ø БМ худалдан авалтын
төсөв
Ø Өр төлбөрийн төсөв
Бодлого-8: “Од” компанийн төсөв бэлтгэхтэй холбоотой дараах мэдээлэл
өгөгдөв.
2014.01.01-д
ТЭМ-ийн үлдэгдэл 1,100,000.00 төгрөг байсан. 1-р сард 9,000,000.00 төгрөгийн
ТЭМ-ийг худалдаж авна. 2-р сард 8,200,000.00 төгрөгийн ТЭМ-ийг худалдаж авна.
3-р сард 7,600,000.00 төгрөгийн ТЭМ-ийг худалдаж авна. ТЭМ-ийн эцсийн
үлдэгдлийг тухайн сард худалдаж авсан ТЭМ-ийн ¼-тэй тэнцүү байлгана.
Хөдөлмөрийн
зардалтай холбоотой мэдээлэл өгөгдөв.
Сар
|
Хөдөлмөр цаг
|
Нэг цагийн хөлс
|
1
|
156
|
6,500.00 төг
|
2
|
168
|
7,800.00 төг
|
3
|
176
|
10,000.00 төг
|
Үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлыг хөдөлмөрийн цагт үндэслэн тооцоолдог. Хувьсах ҮНЗ-ын норм
25,000.00 төг, Тогтмол ҮНЗ-ын норм 20,000.00 төг.
2014.01.01-д
ДҮ дансны үлдэгдэл 1,200,000.00 төгрөг байсан. Сар бүрийн эцсийн үлдэгдэл
тухайн сарын эхний үлдэгдлийн 90%-тай тэнцүү.
2014.01.01-д
Бэлэн бүтээгдэхүүн дансны үлдэгдэл 1,500,000.00 төгрөг байсан. Сар бүрийн
эцсийн үлдэгдэл нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн 15%-тай тэнцүү байна.
Хийх
зүйл: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон борлуулсан барааны өртгийн төсөв бэлтгэ
No comments:
Post a Comment