Sunday, March 1, 2015

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ-1

Бодлого-1: А компанийн өнгөрсөн оны сүүлийн 6 сарын цахилгааны зардал, машин цагийн мэдээлэл өгөгдөв.
Сар
Машин цаг
Цахилгааны зардал
7
390
100000
8
390
100000
9
410
100000
10
525
110000
11
645
116000
12
720
136000
Дараах аргуудаар цахилгааны зардлыг тогтмол ба хувьсахаар нь ялга.
1.     Дээд ба доод цэгийн арга
2.     Статистик хэлбэлзлийн графикийн арга
3.     Хамгийн бага квадратын арга \регрессийн арга\
Бодлого-2: А компанийн эхний хагас жилийн цахилгааны зардал доор өгөгдсөн байна. Цахилгааны зардал машин цаг гэсэн үйл ажиллагааны түвшинтэй хамааралтай.
Сар
Машин цаг
Цахилгааны зардал
1
192
308000
2
188
299000
3
176
288000
4
210
339000
5
200
310000
6
165
294000
Хийх зүйл: Дараах аргуудаар цахилгааны зардлыг тогтмол ба хувьсахаар нь ялга.
  1. Дээд ба доод цэгийн арга
  2. Статистик хэлбэлзлийн графикийн арга
  3. Хамгийн бага квадратын арга /регрессийн арга/
Бодлого-3: “Солонго” компанийн эхний 6 сарын машин цаг, усны зардлын дүн өгөгдсөн байна.
Сар
Машин цаг
Усны зардал
1
680
1120000
2
620
1172000
3
663
1014000
4
640
1195000
5
675
1300000
6
625
1150000
Хийх зүйл: Дараах аргуудаар усны зардлыг тогтмол ба хувьсахаар нь ялга.
  1. Дээд ба доод цэгийн арга
  2. Статистик хэлбэлзлийн графикийн арга
  3. Хамгийн бага квадратын арга \регрессийн арга\




Бодлого-4: Сувд компанийн холимог зардал улирлаар өгөгдсөн байна.
Улирал
Бүтээгдэхүүний тоо
Холимог зардал
1
100
100000
2
200
200000
3
400
300000
4
500
400000

Хийх зүйл: Дараах аргуудаар холимог зардлыг тогтмол, хувьсахаар нь ялга.
  1. Дээд ба доод цэгийн арга
  2. Статистик хэлбэлзлийн графикийн арга
  3. Хамгийн бага квадратын арга

Бодлого-6: Суварга компанийн эхний 6 сарын шууд хөдөлмөрийн цаг, сарын шууд бус хөдөлмөрийн зардал доорх байдлаар өгөгдсөн байна.
Сар
Шууд хөдөлмөрийн цаг
Шууд бус хөд.зардал
1
400
3000
2
500
3500
3
600
4000
4
700
4500
5
800
5000
6
900
5500
Хийх зүйл: Дараах аргуудаар холимог зардлыг тогтмол хувьсахаар нь ялга.
  1. Дээд ба доод цэгийн арга
  2. Статистик хэлбэлзлийн графикийн арга
  3. Хамгийн бага квадратын арга \регрессийн арга\
Бодлого-7: Улиастай компанийн эхний 8 сарын засвар үйлчилгээний зардал доор өгөгдсөн байна.
Сар
Машин цаг
Засвар үйлчилгээний зардал
1
1400
9000
2
1700
9525
3
2000
10900
4
1900
10719
5
2300
11670
6
2700
13154
7
2500
13000
8
2200
11578
Хийх зүйл: Дараах аргуудаар холимог зардлыг тогтмол хувьсахаар нь ялга.
  1. Дээд ба доод цэгийн арга
  2. Статистик хэлбэлзлийн графикийн арга
  3. Хамгийн бага квадратын арга \регрессийн арга\
Бодлого-8: “Б” компани шарсан төмс үйлдвэрлэн борлуулдаг. Үйлдвэрлэлтэй холбоотой дараах зардлыг хуримтлуулан бүртгэсэн. Үйлдвэрийн ажилчдын үндсэн цалин 1250000 төг, Илүү цагийн нэмэгдэл 320000 төг, Ажилчин Б-ийн ээлжийн амралтын мөнгө 161500 төг, Цехийн мастерийн цалин урамшууллын хамт 288800 төг, Ерөнхий удирдлагын цалин 412000 төг, Борлуулалтын менежерийн цалин 180000 төг, Түүхий эд материалын зардал 1560000 төг, Туслах материалын зардал 212400 төг, Ажлын хувцас авахад 57800 төг, Түрээсийн зардал \80% нь үйлдвэрлэлийн цехэд хамаарна\ 200000 төг, Ашиглалтын зардал \70% нь үйлдвэрлэлийн цехэд хамаарна\ 126000 төг, Тоног төхөөрөмжийн засвар 84000 төг, Үндсэн хөрөнгийн элэгдэл \15% нь тавилга, эд хогшилд хамаарна\ 125000 төг, Шатах тослох материалын зардал \борлуулалтын хэрэгцээнд\ 178500 төг, Тээврийн хэрэгслийн даатгалын зардал 34000 төг
Нийгмийн даатгалын шимтгалийн зардал:
Үйлдвэрлэлийн                                             ?
Борлуулалт ба ерөнхий удирдлага                        ?
Бичиг хэргийн зардал 78500 төг, Холбоо, гар утасны зардал 125000 төг, Компьютерын засварын зардал 50000 төг.
Хийх зүйл:
  1. Тайлант сарын үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал
  2. Үндсэн зардал
  3. Хувиргалтын зардал
  4. Үйлдвэрлэлийн зардал
  5. Үйл ажиллагааны зардал
  6. Нийт үйл ажиллагааны зардлыг тус тус тодорхойл.
Бодлого-9: Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжийн үйлдвэрлэлийн зардал 8200 төг, Хувиргалтын зардал нийт үйлдвэрлэлийн зардлын 50%-тай тэнцүү. Шууд хөдөлмөрийн зардал нь 3000 төг.
Хийх зүйл: Нэгжийн шууд материалын зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, үндсэн зардлыг тус тус тооцоол.
Бодлого-10: Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжийн үйлдвэрлэлийн зардал 120000 төг, Хувиргалтын зардал 72000 төг, Нэгжийн шууд материалын зардал нь шууд хөдөлмөрийн зардлын 120%-тай тэнцүү.
Хийх зүйл: Нэгжийн шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, үндсэн зардлыг тус тус тооцоол.
Бодлого-11: Компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжийн үндсэн зардал 45000 төг, хувиргалтын зардал 42000 төг ба нийт үйлдвэрлэлийн зардлын 60%-тай тэнцүү.
Хийх зүйл: Нэгжийн шууд хөдөлмөрийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, шууд материалын зардал, нийт үйлдвэрлэлийн зардлыг тус тус тооцоол.
Бодлого-12: Бараа материалын талаарх мэдээлэл:
А. ТЭМ-ын эхний үлдэгдэл 300 нэгж, нэгжийн өртөг 120 төг
Б. Худалдан авалт:
            09.04               250 н               110 төг
            09.10               500 н               125 төг
            09.18               400 н               115 төг
            09.25               200 н               124 төг
В. Зарцуулалт:
            09.07               450 н
            09.15               570 н
            09.27               600 н
Хийх зүйл: Цаг үеийн системийн үед ЭАЭЗ, САЭЗ, ДӨ-ийн аргуудаар зарцуулсан материалын өртөг болон материалын үлдэгдлийг тодорхойл. Холбогдох дансны харилцааг журналын бичилтээр хий.
Бодлого-13: “Ө” компаний нь бараа материалын байнгын системийг ашигладаг. Тайлант сарын бараа материалтай холбогдох ажил гүйлгээ:
А. ТЭМ-ын эхний үлдэгдэл 500 нэгж, нэгжийн өртөг 20 төг
Б. Худалдан авалт:
            04.02               200 нэгж         10 төг
            04.10               450 нэгж         15 төг
            04.15               300 нэгж         18 төг
            04.21               600 нэгж         12 төг
            04.27               240 нэгж         16 төг
В. Зарцуулалт:
            04.06               650 нэгж
            04.12               160 нэгж
            04.22               910 нэгж
            04.29               200 нэгж
Хийх зүйл: ЭАЭЗ, САЭЗ, ДӨ-ийн аргуудаар зарцуулсан материалын өртөг болон материалын үлдэгдлийг тодорхойл. Холбогдох дансны харилцааг хий.
Бодлого-14: “Ц” компанийн материалын талаарх мэдээлэл өгөгдсөн.
А. Материалын эхний үлдэгдэл 100 нэгж, нэгжийн өртөг 1500 төгрөг.
Б. Худалдан авалт
            10.05               200 нэгж         1400 төг
            11.10               300 нэгж         1300 төг
            12.13               100 нэгж         1600 төг
В. Зарцуулалт
            10.10               220 нэгж
            11.15               200 нэгж
            12.20               230 нэгж
Тээврийн зардал худалдан авалтын дүнгийн 10%-тай тэнцүү байдаг.
Хийх зүйл: Зарцуулсан материалын өртгийг байнгын системийн үед САЭЗ аргаар тооцож бүртгэ.
Бодлого-15: А компани нь 10 сард 12000 нэгж Х бүтээгдэхүүнийг нэг бүрийг нь 500 төгрөгөөр, 100000 нэгж У бүтээгдэхүүнийг нэгжийг нь 15 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан барааны үнийн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний тээврийн зардал төлсөн ба хадгалалтын зардалд 250000 төгрөг, ачиж буулгах зардалд 125000 төгрөг тус тус төлсөн. 10-р сард бараа материалтай холбоотой мэдээлэл дараах байдлаар өгөгдөв.
            Эхний үлдэгдэл                    Нэгж               Нэгжийн өртөг
                                    Х                                  4000                530 төг
                                    У                                  10000              16 төг
            Борлуулсан
                                    Х                                  15000              700 төг
                                    У                                  105000            20 төг
Бараа материалын өртгийг САЭЗ аргаар тооцдог.
Хийх зүйл: Тээвэр бэлтгэл ажиллагааны зардлыг үнийн дүнд үндэслэн хуваарилах аргаар хуваарил, холбогдох дансны харилцааг хий.
Бодлого-16: “Д” компанийн тайлант сарын ажил гүйлгээ өгөгдсөн.
1. Бараа материалын эхний үлдэгдэл
            А                      3000 нэгж                   150 төг
            Б                      5600 нэгж                   200 төг
2. Худалдан авалт
            А                      7000 нэгж                   160 төг
            Б                      2800 нэгж                   220 төг
Худалдан авалтыг n/20, 2/5 нөхцөлөөр хийдэг.
3. Худалдаж авсан барааны тээврийн зардал 127200 төг, хадгалалтын зардал 220000 төг төлөхөөр тооцсон.
4. 1840 нэгж А барааг чанарын шаардлага хангаагүйн улмаас буцаасан ба 800 нэгж Б барааны үнийг 30% хямдруулсан.
5. Бараа материалын эцсийн үлдэгдэл
            А                      2500 нэгж
            Б                      3200 нэгж
А барааг 230 төг, Б барааг 250 төгрөгөөр тус тус борлуулдаг. Компани нь борлуулалтыг дараа тооцоогоор хийсэн бөгөөд бараа материалын
            А. Байнгын систем
            Б. Цаг үеийн системийг ашигладаг.
Бараа материалын өртгийг дундаж өртгийн аргаар тооцдог.
Хийх зүйл: Тайлант хугацааны ашгийг тооцоол.
Бодлого-17: “С” компанийн 11-р сарын үйл ажиллагааны мэдээлэл.
1.    ТЭМ-ийн эхний үлдэгдэл                20000 кг          130 төг
Хангамжийн материал                      8600 кг            80 төг
2.    n/15, 3/10 нөхцөлөөр 12000 кг ТЭМ нэг бүрийг нь 120 төгрөгөөр, 5000 кг хангамжийн материалыг нэгж бүрийг нь 70 төгрөгөөр худалдаж авсан.
3.    Материал худалдан авахтай холбоотой тээврийн зардал 179000 төгрөг төлсөн.
4.    ТЭМ-аас 5000 кг-ийг буцаасан.
5.    Хангамжийн материалаас 1000 кг-ийн үнийг 5 төгрөгөөр хямдруулсан.
6.    Үйлдвэрлэлд 7500 кг шууд материал, 3000 кг шууд бус материал зарцуулсан.
7.    Худалдан авалтын төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд багтааж төлсөн.
8.    4000 кг ТЭМ-г нэг бүрийг нь 125 төгрөгөөр, 2000 кг хангамжийн материалыг нэг бүрийг нь 75 төгрөгөөр худалдан авсан.
9.    Үйлдвэрлэлд 15000 кг шууд материал, 8500 кг шууд бус материал зарцуулсан.
Уг компаний бараа материалын байнгын системийг ашигладаг бөгөөд бараа материалын өртгийг САЭЗ аргаар тооцдог. Тооцооллыг таслалаас хойш 2 оронгийн нарийвчлалаар хий.
Хийх зүйл: ТЭМ, хангамжийн материалын эцсийн үлдэгдлийг тооц.

Бодлого-18: “О” компанийн бараа материалын хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл.
Бараа материалын эхний үлдэгдэл           200 нэгж байсан.
1.    500 нэгжийг 15 төгрөгөөр худалдан авсан.
2.    550 нэгж бараа материал борлуулсан
3.    300 нэгжийг 18 төгрөгөөр худалдан авсан
4.    350 нэгжийг борлуулсан.
Уг компани нь бараа материалын байнгын системийг ашигладаг. САЭЗ аргаар тооцсон ББӨ 17300 төгрөг, нийт ашиг 5200 төгрөг, БМ-ийн эцсийн үлдэгдлийн өртөг 2000 төгрөг. \таслалаас хойш 2 оронгоор нарийвчлал тооц\
Хийх зүйл:
1.    ЭАЭЗ аргаар нийт ашгийг тооц.
2.    ДӨА-аар БМС2-г тооц.


Wednesday, January 28, 2015

"УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС" ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

№
Хичээлийн сэдэв
Лекц
Семинар
Бие даалт
Явцын шалгалт
1
Зардал, удирдлагын бүртгэлийн мөн чанар агуулга
2
4
II/26
III/20
2
Зардал өртгийн тухай ойлголт, ангилал
2
4
3
Зардлын төлөв хамаарлын шинжилгээ
2
4
4
Зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох нь: Материалын зардал
1
6
5
Зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох нь: Хөдөлмөрийн зардал
3
6
III/19
6
Зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох нь: ҮНЗ
2
6
7
Өртгийн систем, шууд ба шингээгч зардлаар өртөг тооцох, сегментийн тайлагнал
2
6
IV/23
V/22
8
Өртгийн систем, өртөг тооцох аргачлал
3
8
9
Зардал-бүтээгдэхүүний тоо хэмжээ-ашгийн хамаарал
2
6
10
Ялгаварт зардын шинжилгээ ба богино хугацааны шийдвэр
2
6
V/21
11
Төлөвлөгөө төсөв боловсруулалт: Мастер төсөв бэлтгэх
3
8
НИЙТ
24
64
24
16

Thursday, May 8, 2014

 “ Удирдлагын бүртгэлийн үндэс” хичээлийн Бие даалт-3
Бодлого 1 “Нарлаг ” компани 2010 оны борлуулалтаа дараах байдлаар төсөвлөжээ.
Улирал                                                  Борлуулалт
                        1-р улирал                                           136,000
                        2-р улирал                                           148,000
                        3-р улирал                                           200,000
                        4-р улирал                                           180,000
Уг компанийн тухайн улиралын борлуулалтын 30% нь бэлнээр, үлдэх хэсэг нь зээлээр хийгддэг. Зээлээрх борлуулалтын 10% нь уг улиралдаа, 50% нь дараагийн улиралд, 40% нь түүний дараагийн улиралд орж ирдэг бол  борлуулалт болон мөнгөн хөрөнгийн төсөв бэлтгэ.
Бодлого2 “Мөрөн” компани гурван үйлдвэртэй бөгөөд үйлдвэр тус бүр 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн борлуулалтын талаарх дараах  мэдээлэл өгөгдөв.
            Бүтээгдэхүүний төрөл             Үнэ                   Тоо хэмжээ                  Нийт борлуулалт
            Хувцас                                     110                   1,200                            132,000
            Пиво                                        55                     8,900                            498,500
            Чихэр                                       86                     5,600                            482,600
Бүтээгдэхүүний зардалтай холбоотой мэдээлэл өгөгдөв.
                                                            Хувцас             Пиво                Чихэр
Шууд материал                                    30                     15                     20
Шууд хөдөлмөр                                   23                     6                      12
Хувьсах ҮНЗ                                        14                     8                      17
Тогтмол ҮНЗ                                        12                     4                      10
Борлуулалт хувьсах зардал                10                     4                      15
Борлуулалт тогтмол зардал                6                      3                      13
Үйлдвэрүүд хүчин чадлаа бүрэн ашигладаг бөгөөд менежер үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн нэгийг хаах уу, хаахгүй юу?
Бодлого 3 “Наран” компани ердийн хүчин чадлаар ажиллахад 8,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээд зэргээр ашиглавал 10,000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн явцад 1,000 нэгж бүтээгдэхүүнийг 150₮-р худалдан авах нэмэлт захиалга ирсэн. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэгжийн хувьсах зардал нь 100₮ ба нэгжийн борлуулах үнэ 200₮ , нийт тогтмол зардал нь 500,000
Хийх зүй:
·         Энэ саналыг хүлээн авах уу? Авахгүй юу?
·         Ашиг хэд вэ?
Бодлого 4 “Бугат ” компани жижиглэнгийн худалдааны бизнес эрхлэдэг. Тус компаний бэлтгэсэн борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээний төсөв дараах байдалтай байв.
Борлуулахаар төсөвлөсөн барааны тоо
1-р улирал       12,000
2-р улирал       14,000
3-р улирал       11,000
4-р улирал       10,000
“Бугат ” компани нэгж барааг борлуулахад 27,50 төгрөгийн борлуулалтын хувьсах зардал гаргадаг. Борлуулалт, удирдлагын тогтмол зардалд улирал тутам төлдөг 120,000төгрөгийн сурталчилгааны зардал, улирал тутам олгодог 400,000 төгрөгийн удирдлагын цалин багтдаг. Улирал бүрд 200,000 төгрөгийн элэгдэл байгуулдаг ба үүний 80%-ийг удирдлага, борлуулалтад хуваарилдаг. Мөн 2 ба 4-р улирал бүрд 60,000 төгрөгийг даатгалд, 3-р улиралд 80,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт тус тус төлнө.
Хийх зүйл:
·         4-р улирлын үйл ажиллагааны зардлын төсөвт тусгагдсан борлуулалтын хувьсах зардал
·         3-р улиралын төсөвлөсөн үйл ажиллагааны нийт зардал
·         2-р улиралын үйл ажиллагааны төсөвт тусгагдсан ерөнхий удирдлагын цалингийн зардал
·         1-р улиралд төсөвлөгдсөн даатгалын зардал
·         2015 оны үйл ажиллагааны төсөвт тусгагдсан сурталчилгааны зардлын дүн
·         2015 оны үйл ажиллагааны төсөвлөсөн нийт зардал
Бодлого 5“Дархан ” компани бүх борлуулалтаа зээлээр хийдэг бөгөөд 1,2,3-р сарын хүлээгдэж буй борлуулалтаа харгалзан 300,000₮, 420,000₮, 500,000₮ -өөр төсөвлөсөн. Борлуулалтаас үүссэн авлагыг 3 сар дамжуулан цуглуулдаг. 60% нь борлуулалт хийсэн   сард, 20% нь түүний дараагийн сард , 15% нь борлуулалт хийгдсэнээс хойших 2 дахь  сард төлөгдөж, үлдэх 5% нь найдваргүй болдог.
Хийх зүйл:
·         Авлагын төсөв бэлтгэ
·         Авлагын 2-р сарын эцсийн үлдэгдлийг хэдээр төсөвлөх вэ?

Бодлого6 “Буян” компаний үйлдвэр нь 5000 ш бүтээгдэхүүн үйлдвэрлэх практик хүчин чадалтай. Хүчин чадлаа бүрэн ашиглавал 7000ш бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 5000 нэгжээр зохиосон болно. Нэгжийн хувьсах зардал 250¥, тогтмол зардал  500.0¥, нэгж бүтээгдэхүүн борлуулах үнэ нь 500 төгрөг болно. Төлөвлөгөө биелсэн нөхцөлд нэг хэрэглэгч нь 1000 нэгжийг 300 төгрөгөөр худалдан авах санал ирсэн.

Хийх зүйл: Уг саналыг хүлээн авах эсэх талаар удирдлагад зөвлөгөө өгнө үү?
Бодлого7 Спирт үйлдвэрлэдэг *Х* компани нь 2004 онд 30.0 литр спирт үйлдвэрлэсэн. Энэ нь 88 %-ийн хатуулагтай. 1 литрийг нь 7500 төгрөгөөр борлуулна. Дахин боловсруулбал 96%-ийн хатуулагтай болно.70% нь 96%-ийн хатуулагтай, 25% нь 88%-ийн хатуулагтай, 5% нь ус болно. Дахин боловсруулах өртөг нь  300 төгрөг, борлуулах үнэ нь 8000 төгрөг. Дахин боловсруулах эсэх талаар удирдлагад зөвлөгөө өгнө үү?

Бодлого8 Сэлэнгэ зоогийн газар хэрчсэн гурил өөртөө үйлдвэрлэх үү эсвэл бөөнөөр нь худалдан авах уу  гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Жилийн хэрэгцээ 36500ш бүтээгдэхүүн байна.

Гаднаас худалдан авах нэгжийн үнэ нь 175¥ байна.
Харин өөртөө үйлдвэрлэх нөхцөлд дараах зардлууд гарна гэж тооцоолжээ.
Шууд материалын зардал                                            85¥
Шууд хөдөлмөрийн зардал                                         25¥
Хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал                   20¥
Өөртөө үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж                  547,500¥
Хийх зүйл: Сэлэнгэ зоогийн газрын менежерт та ямар зөвлөгөө өгөх вэ?

Бодлого9 “А”компани “Т” гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг ба 2007 оны борлуулалтын төсөв дараах байдалтай байна гэж төсөвлөсөн.

            1-р улирал                   5500ш
            2-р улирал                   5200ш
            3-р улирал                   6500ш
            4-р улирал                   5900ш
Нэгжийн борлуулах үнэ нь 950¥. *А* компани борлуулалтаа хангах үүднээс улирал бүрийн эцэст тухайн улиралын хүлээгдэж буй борлуулалтын 5%-тай тэнцэх хэмжээний нөөцтэй байна гэж тооцоолсон. Бүтээгдэхүүний эхний үлдэгдэл 250ш байсан.
Хийхзүйл:  Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсвийг бэлтгэ

Бодлого 10 “А” компани нэгжийн 250¥-ийн үнэтэй Хэрчсэн гурил үйлдвэрлэн борлуулдаг. 1ш хэрчсэн гуриланд 250гр гурил зарцуулдаг ба 1кг гурилын үнэ 500¥. 2007 оны хүлээгдэж буй үйлдвэрлэлийн хэмжээ дараах байдалтай байна.

            1-р сар 3500ш   7-р сар 4000ш
            2-р сар 3600ш   8-р сар 3750ш
            3-р сар 3650ш   9-р сар 3800ш
            4-р сар 3550ш   10-р сар           3950ш
            5-р сар 3850ш   11-р сар           4050ш
            6-р сар 3900ш   12-р сар           4100ш
Үйлдвэрлэлээ тасралтгүй явуулахын тулд дараагийн татан авалт хүртэл үлдэгдэлтэй байх шаардлагатай бөгөөд сар бүрийн эцэст тухайн сарын үйлдвэрлэлийн хэрэгцээний 10%-тай тэнцэх материал авч үлддэг. ТЭМ-ийн эхний үлдэгдэл 300ш байсан.
Хийхзүйл:
  1. Шууд материалын зардлын төсөв бэлтгэ.
  2. ТЭМ-ын худалдан авалтын төсөв бэлтгэ.

 

 

Бодлого 11 “А” компани “Б” гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг ба 2007 оны төсөв дараах байдалтай байна гэж төсөвлөсөн.

                                    Хүлээгдэж буй Борлуулалтын орлого үйлдвэрлэлийн хэмжээ
            1-р улирал                   12500000¥                    10000ш
            2-р улирал                   14000000¥                    13000ш
            3-р улирал                   16750000¥                    10500ш
            4-р улирал                   13450000¥                    11500ш
·   1ш бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1.5ш ТЭМ зарцуулдаг бөгөөд 1ш ТЭМ-ын үнэ 300¥.
·   1ш бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 0.5 цаг зарцуулдаг бөгөөд 1 цагийн хөлс 450¥.
·   Борлуулалтын 70% нь тухайн улиралдаа, 30% нь дараагийн улиралд цуглуулагдана гэж тооцоолсон.
·   Худалдан авсан ТЭМ-ын үнийн 80%-ийг тухайн улиралд, 20%-ийг дараагийн улиралд төлнө.
·   Хөдөлмөрийн зардлыг тухайн улиралд олгоно.
·   1-р улиралд  20000000¥-өөр тоног төхөөрөмж, 4-р улиралд 2500000¥-өөр патент худалдан авсан.
·   Зарим дансны эхний үлдэгдэл дараах байдалтай байсан. Мөнгөн хөрөнгө-13500000¥,  Авлага-3750000¥, Өглөг-2500000¥
·   Мөнгөн хөрөнгийн нөөц дутагдвал банкнаас зээл авах бөгөөд зээлийг дутагдалтай улирлын эхэнд авна, харин улирал бүрийн эцэст төлнө. Зээлийн хүүжилийн 12%.
·   Мөнгөн хөрөнгийн байвал зохих үлдэгдэл улирал бүрийн эцэст 1500000¥ байна.
Хийх зүйл:

  1. Мөнгөн хөрөнгийн төсвийг бэлтгэ.